СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ
Миний бие А.Золзаяа нь иргэн А-тай хамтарч мөнгөө нийлүүлэн байр худалдан авсан боловч А нь намайг залилан, гүтгэх аргаар байрнаас хөөж гаргасан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж явсаар 2018 оны 6 сард байрыг эзэмших эрхээ олж авсан ч А нь Худалдаа хөгжлийн банкинд зээлтэй гэсэн асуудлаар Улсын бүртгэлийн газар намайг байрны эзэмшигчээр бүртгэхгүй миний эрхийг зөрчсөн тул Улсын Бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэл гаргаж Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Шүүгч хэргийг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж, худалдаж авсан байрыг минь Улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгсөн явдалд шүүгч, шүүгчийн туслах Д.Сэржмядаг нарт туйлын их Баярлалаа.
Залилан гүтгэгч нь нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө мөнгөний асар их хохирол учруулдаг юм байна. Энэ бүхний эсрэг үнэнч шударгаар үнэн зөв дэнслэн зогссон та бүхэндээ олон олон хохирсон шударга иргэдийн түшиг тулгуур нь болж явахыг хүсэн ерөөе.
Ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье.
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг
Иргэн А.Золзаяа
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス