Коронавируст халдвар (covid-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлалаа
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.
Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шүүгч, ажилтнууд дэмжиж 6 шүүгч, шүүхийн захиргааны 24 ажилтан сайн дурын үндсэн дээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан 1 537 000 /нэг сая таван зуун гучин долоон мянга/ төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүллээ.
Багахангай налайх дүүргийн шүүхийн
Тамгын газар