Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа \"Ийгл ТВ”-д ярилцлага өгөв

 

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, ШЕЗ-ийн даргын 2020 оны 01/249 дүгээр \"Шуурхай арга хэмжээ авах тухай” зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 224, 131 дүгээр тогтоолууд, Тамгын газрын даргын А/36 дугаар тушаалаар комисс томилон ажиллаж байна.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

Комиссын хуралдаанаар коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэх иргэнтэй ажил төрлийн хувьд ойр байсан эрсдэл бүхий хавьтагч байх магадлалтай хэргийн оролцогч тус шүүхүүдээр удаа дараа ирж үйлчлүүлсэн, шүүхийн зарим ажилтан эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр тусгаарлалтад байгаа зэрэг нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, хэргийн оролцогчдыг шүүхэд дуудахгүй, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх, 0-12 насны хүүхэдтэй шүүгч, ажилтнуудыг богиносгосон цагаар ажиллуулах арга хэмжээ авсан бөгөөд шүүгч ажилтнуудыг нэг удаагийн бээлий, амны хаалтаар ханган шүүхийн бусад үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Дээрх мэдээллийн талаар Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр \"Ийгл ТВ”-д ярилцлага өгөв.