Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагтай шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

 

Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчид, шүүгч, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бямбадорж болон тус тасгийн алба хаагч нар оролцов

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг түргэн шуурхай явуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов.