Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран \"Залуу шүүгчийн менторшип хөтөлбөр”-ийг өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих тус хөтөлбөрийн зорилго нь шинээр томилогдсон шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зан төлөв, ёс зүй, харилцаа хандлага, биеэ авч явах байдал, нийгмийн мэдрэмж, шүүх шүүгчийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт, иргэдийн итгэл, шүүгчийн зайлшгүй эзэмших ёстой мэргэшлийн дадал, шүүгчийн тэвчихүй, эрхийн хязгаарлалтууд, стресс менежмент, цаг төлөвлөлт зэргээс гадна Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх мэдлийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг хөтөлбөрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ \"Монгол улсад шинэ шүүгчийг бэлтгэх сургалтын үр нөлөөг дээшлүүлэх нь шүүхийн хүний нөөцийн бодлогын цаг үеийн чухал асуудал. Энэ чиглэлээр хийгдсэн олон улсын мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээнд сургалтын хугацааг доод тал нь хагас жил байх зэргээр зөвлөдөг. Тиймээс шүүгчийн хараат бус байдалд халдашгүйгээр шүүхийн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээг холбож, шинэ залуу шүүгчдэд мэдлэг чадвар олгох, хувь хүний хөгжлийг дэмжих \"Залуу шүүгчийн менторшип хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй Азийн сан болон хамрагдаж буй шүүгчдэд талархал илэрхийлж, амжилт хүсье. Та бүхний хамтын ажиллагааны явц, хөтөлбөрийн үр дүн, санал зөвлөмж шүүгч бэлтгэх тогтолцоо, хүний нөөцийн бодлогод үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Шинэ шүүгчдэд зориулсан менторшип хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

 

Хөтөлбөр нь 3 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд туршилтын хөтөлбөрт 11 ментор буюу чиглүүлэгч шүүгч, шинэ залуу 21 шүүгчид оролцож байна.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР