Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нийт 234 нэр дэвшигчийг бүртгэлээ. Үүнд:
• Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7 орон тоонд 62 нэр дэвшигч
• Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 29 орон тоонд 135 нэр дэвшигч
• Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд 12 нэр дэвшигч
• Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 17 орон тоонд 25 нэр дэвшигч.
Нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] хаягаар хүлээн авна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР