\"ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс авах баримтыг бүх шатны шүүхэд нотлох баримтын түвшинд үнэлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар иргэн, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шүүгчид өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн \"Эрх зүйн боловсрол\" академитай хамтран зохион байгуулсан \"Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахимаар лавлагаа авах эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчид, УБЕГ (Улсын бүртгэлийн ерөнхий газар)-ын төлөөлөгчид оролцсон юм. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピーХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

УБЕГ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас өнгөрсөн онд бүх шатны шүүхэд 2899 мэдээлэл гаргаж өгчээ. Мэдээллийг цахимаар солилцдог, түүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлснээр цаг хугацаа, хөрөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ авч байгаа иргэнд ач холбогдолтой талаар УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ илтгэлдээ мэдээлэв. ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөл УБЕГ болон бусад байгууллагатай хамтран \"ХУР” системээс иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах зориулалттай \"Шүүхийн цахим лавлагаа систем” нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Уг системийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын АҮТОГ Э.Амарсанаа танилцуулахдаа системийн аюулгүй байдлыг хамгаалалтын тоон гарын үсэг, Үндэсний дата төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төхөөрөмж хангах талаар мэдээлэв. Уг системийг шүүхэд ашигласнаар цаг хугацаа хэмнэж, иргэд зарим нотлох баримтыг бүртгэлийн байгууллагаас авах шаардлагагүй болох зэрэг ач холбогдолтой аж. ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

Улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхыг Улсын бүртгэлийн тухай хуульд заасан. Мөн Засгийн газрын \"Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолд төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой мэдээллийг \"ХУР” системд хандаж авах талаар зөвлөсөн. ХУР системээс авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлэх боломж, эрх зүйн орчны талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн нар илтгэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын \"Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд цахим баримтыг нотолгооны хэрэгслээр тогтоох тухай заасан байдаг. Мэдээлэл солилцооны системээс авсан баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх эрх зүйн орчин байгаа эсэх тал дээр шүүгчид өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

 ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээЦахимаар авсан баримтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалтыг хуульд тусгаж өгсний дараа шүүх цахим лавлагааны системийг хэрэглэх шаардлагатай талаар зарим шүүгч байр сууриа илэрхийлсэн. Тоон гарын үсэг болон мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тохиолдолд шүүх \"ХУР\" системээс мэдээлэл татаж ашиглах боломжтой талаар ч зарим шүүгч хэлэв. Гэхдээ \"Шүүхийн цахим лавлагаа систем”-ийг нэг шүүхэд туршилтаар ашиглахыг зөвлөж байв. Шүүгчдийн саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, үйл ажиллагаандаа тусгана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг хэлэлцүүлгийн төгсгөлд хэллээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс