-Монголын шүүх олон нийтийн хяналтад бүрэн орсон-
Төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын өнөөгийн түвшин, цаашдын хандлагын талаар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, шинжээч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлэлцлээ. Иргэний нийгмийн 14 байгууллагыг нэгтгэсэн \"Ил тод байдлыг дэмжих түншлэл” сүлжээнээс зохион байгуулсан \"Ил тод байдал-2016” форумд \"Глоб интернэшнл” ТББ-ын судлаач Д.Мөнхбүрэн \"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг боловсонгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Тус хууль батлагдаад таван жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч зарим төрийн байгууллагын цахим хаяг идэвхигүй, мэдээллээ шинэчилдэггүй. Иргэдийг мэдээллээр хангах чиг үүрэгтэй ажилтан байдаггүй, төрийн байгууллагаас иргэдэд өгсөн мэдээлэл нь хэт албаны ойлгомжгүй байдаг гэх зэрэг шүүмжлэлийг Д.Мөнхбүрэн судлаач хэлсэн юм. Цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж боловсонгуй болгох, байгууллага бүр мэдээлэл хариуцсан ажилтантай болох саналыг тэрбээр гаргалаа.
Форумын хоёрдугаар хэсэгт \"Хууль, шүүхийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, Монгол Улсын шүүхийн цахим сан-shuukh.mn сайтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, зорилтууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж \"Нээлттэй шүүх” сэдвээр мэдээлэл өгөхдөө \"Би МУИС-д \"Иргэний нийгэм ба төр” сэдвээр лекц уншдаг. Улс төр, хууль зүйн онол судалдаг хүний хувьд ярихад, төрийн эрх мэдлийг яаж хязгаарлах вэ гэдэг асуудал хүн төрөлхтний онолын сэтгэлгээний нэгдүгээрт тавигдаж байна. Төрийн эрх мэдлийг хязгаарладаг хамгийн найдвартай хүч бол иргэний нийгмийн байгууллага. Тиймээс Монголын шүүх нээлттэй болсон талаар та бүхэнд мэдээлж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлын нэг хэсэг гэж үзэж байна” гэж тодотгосон юм. Тэрбээр \"ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа хийгээд \"Хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй байдал, шүүхийн үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан байна” гэж дүгнэснийг илтгэлдээ онцоллоо.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Н.Лүндэндорж профессор Монгол Улсын шүүх нээлттэй болсныг гурван үндэслэлээр тайлбарлан, мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт, гурван шатны шүүхийн шийдвэр www.shuukh.mn вэб сайтад бүрэн эхээрээ хадгалагддаг. Тус сайтад 14960 хүн бүртгүүлсэн бөгөөд өдөрт 10 мянган хүн тогтмол ханддаг. Үүгээрээ төрийн байгууллагуудын сайт дундаа хамгийн их хандалттайд тооцогдож байгаа аж. Хуулийн сургуулийн оюутнууд, төрийн бус байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, судлаачид, иргэд гэх зэрэг салбар бүрт ажилладаг хүмүүс энэ сайтаас мэдээлэл авч байгаа. Одоогийн байдлаар www.shuukh.mn сайтаас 175 мянга гаруй хэргийн 234 мянган шийдвэр үзэх боломжтой. Тус сайт жилд гурван сая орчим удаагийн хандалттай бөгөөд 150 мянга орчим хэрэглэгч шүүхийн шийдвэр татаж авдаг ажээ.
Хоёрдугаарт, шүүх хуралдаан нээлттэй болсон. Сонирхсон бүх хүн шүүх хуралдаанд оролцох боломжтой. Мөн шүүхийн иргэдэд зориулсан хэсэгт байрлуулсан дэлгэцээр шүүх хуралдааныг дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжийг бүрдүүлсэн.
Монгол Улсад байдаг шүүх хуралдааны бүх танхимд болсон шүүх хуралдаан дүрс бичлэг архивт үлдээж байгаа. Шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авч үзэх, судалгаанд ашиглах боломж нээгдсэн. Мөн онлайнаар шүүх хуралдаан явуулах боломжтой болсон. Ховд аймагт байгаа гэрчийг Улаанбаатарт заавал дуудахгүйгээр онлайнаар шүүх хуралдаанд оруулах боломжтийг бүрдүүлсэн. Гадаадын улстай ч холбогддог болсон. Мөн иргэний хэргийн шүүхээр үйлчлүүлсэн иргэн өөрийнхөө кодоор хэрэг маргаан нь хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан, ямар ажиллагаанд явж байгаа мэдээллийг сайтаас авах боломжтой.
Гуравдугаарт, Иргэдийн оролцоо, хяналтыг хангасан. Шүүх засаглалд ил тод, нээлттэй, шударга ёс, иргэний оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг. Ингэхдээ сонгуулийн насны, ял шийтгэлгүй бүх иргэнээс санамсаргүй байдлаар программын аргаар иргэдийн төлөөлөгчийг сонгодог. Одоогоор 12805 иргэдийн төлөөлөгчийг бүртгэсэн. Тэдэн дотроосоо дахин программын аргаар сонголт хийж тухайн шүүх хуралдаанд оролцуулдаг. Статистик мэдээллээр 3118 шүүх хуралдаанд 3167 иргэдийн төлөөлөгч оролцсон.
Үүнээс гадна \"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ыг 2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргажээ. Энэ журмыг олон улсын жишигт нийцүүлсэн гэдгийг онцоллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга \"Нээлттэй болсноор Монголын шүүх олон нийтийн хяналтад бүрэн орсон. Шүүх хуралдаан, шүүхийн шийдвэрийг нээлттэй болгосноор шүүгчийн хариуцлага дээшилдэг. Мөн шүүхийн шийдвэрийн чанар сайжирч байгаа. Үүнээс гадна шүүхийн шийдвэр шүүмж, судалгааны эргэлтэд орж эхэлсэн. Шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн. 2006-2007 онд Аризоны Их сургуулийн профессор шүүхийг судлаад \"Монголын шүүх голдоо хүртэл ялзарсан уу” гэдэг дүгнэлт хийж, дэлхий дахинд цааж байсан. Гадаад, дотоодын судлаачид судалгаа хийхэд 16, 23, 36 хувь нь л шүүхэд итгэдэг гэж хариулдаг байсан. Тэгвэл \"Хөгжлийн эрэлд” ТББ-аас 2015 онд судалгаа хийхэд шүүхээр үйлчлүүлсэн 10 хүний 8 нь, үйлчлүүлээгүй 10 хүний 6 нь шүүхэд итгэж байна гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.
\"Хууль судлал, хөгжлийн төв”-ийн тэргүүн, доктор В.Удвал төрийн бус байгууллагыг төлөөлж шүүхийн нээлттэй байдлын талаар илтгэл тавьсан юм. Ингэхдээ www.shuukh.mn сайтаас шүүхээр үйлчлүүлэх анхан шатны бүх мэдээллийг бүрэн авах боломжтой байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг татаж авахдаа заавал бүртгүүлдэг нь зохимжгүй. Шүүхтэй амьд харилцаа тогтоох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Шүүхийн мэдээллийг цахимаар авах боломжтой болсныг мэдэхгүй олон хүн байгаа. Тэдгээр хүмүүст хандаж сурталчилгаа явуулах хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа.
\"Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хэрхэн сонгодгыг лавлаж асуусан бол \"Монголын эмэгтэйчүүд сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийг сайжруулахад анхаараач гэсэн саналыг хэлж байлаа.
\"Орхон 21 дүгээр зуун төв”-ийн тэргүүн н.Хишигсүрэн \"Бид Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд ажиглалт хийсэн. Иргэдэд үйлчлэх хэсэгт шүүх хуралдааны үйл явц дэлгэцээр гарч байдаг. www.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピーШүүхийн үйл ажиллагаа нээлттэй болсныг мэдэрсэн. Шүүх нээлттэй болсонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Б.Цэцэгдэлгэр
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс