Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 91, 143, 161, 179 дүгээр тогтоолоор зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн нэр дэвшигчдээс 15 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцэн, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо.
Тухайлбал, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 148 нэр дэвшигчээс 14, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 9 нэр дэвшигчээс 1 нэр дэвшигч тус тус тэнцсэн.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 277, 279 дүгээр тогтоолоор тус тус баталлаа.
Тэнцсэн нэр дэвшигчийг баталсан тогтоолтой танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР