Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 17 шүүхийн Тамгын газрын нийт 76 захиргааны ажилтан 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу “Төрийн албаны өдөр” Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 

 

Шүүхийн захиргааны ажилтнууд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

 

 

 

Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ. Тангараг өргөсөн нийт албан хаагчдадаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ