Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 246 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 173 нэр дэвшигчийг бүртгэлээ.
- Анхан шат:
- Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 26 сул орон тоонд 151 нэр дэвшигч;
- Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 9 нэр дэвшигч.
- Давж заалдах шат:
- Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 6 нэр дэвшигч;
- Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 3 нэр дэвшигч;
- Эрүү, иргэний харьяалан шийдвэрлэх хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 4 нэр дэвшигч.
Нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.