Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар тогтоолоор дараах анхан шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов. 

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН

ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

 

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч

1

Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх

2

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч

1

Нийт

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

      

Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх

 

Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

Холбоо барих утас 77104949 /54/