Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулахаар заасантай холбогдуулан Улсын Их Хурлаар “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах нар Шихихутуг Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ш.Батсүх (Sc.D), тус тэнхимийн дэд профессор П.Байгалмаа (Ph.D), хуульч, сэтгэл судлаач Б.Баянжаргал (Ph.D),сэтгэл судлаач Ш.Доржханд (Ph.D), сэтгэл судлаач Ш.Номин-Эрдэнэ (Ph.D) нарын сэтгэл судлалын салбарын төлөөллийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд ажиллах гэр бүлийн шүүхийн мэргэжилтэн болон бусад шүүхийн захиргааны албан хаагчдыг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Цаашид хамтран ажиллахаар болов.
Уулзалтад Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын холбогдох албан хаагчид оролцов.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ