Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор дараах анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН
ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | ||
1 | Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч | 1 |
2.Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх | ||
2 | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
3 | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 2 |
4 | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 2 |
5 | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
6 | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
7 | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
8 | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 2 |
9 | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
10 | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
11 | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 2 |
12 | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч | 2 |
3.Захиргааны хэргийн анхан шатны шүүх | ||
13 | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх | 1 |
Нийт | 18 | |
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ
ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1 | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | 1 |
Нийт | 1 | |
Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:
- Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх
Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:
Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected] хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Холбоо барих утас 77104949 /54/