Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 210 тоот өрөөнд хүлээн авна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Сонгон шалгаруулалт зарласан сул орон тоо | Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын огноо, дугаар | Тайлбар |
Давж заалдах шатны шүүх | ||||
1.Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх | ||||
1 | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | 2026.05.14 №91 | Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор зарласан шүүгчийн сул орон тооны зартай ЭНД дарж танилцана уу. |
2.Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх | ||||
1 | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | 2026.05.14 №91 | Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор зарласан шүүгчийн сул орон тооны зартай ЭНД дарж танилцана уу. |
2 | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | ||
3 | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | ||
4 | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | ||
5 | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 2 | ||
6 | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 | ||
Нийт | 8 | |||
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР