Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд тус шүүхээс санаачлан Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Зангиагүй уулзалт”-ыг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад шүүгчид, өмгөөлөгч, хуульчид болон салбарын төлөөллүүд оролцож, захиргааны эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль хэрэглээний нэгдмэл байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөө зэрэг сэдвээр нээлттэй санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчид захиргааны хэргийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгааг онцолж, шийдвэр биелүүлэх хариуцлагыг сайжруулах, нотлох баримтын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар санал дэвшүүлэв. Талууд өмгөөлөгчдөд зориулсан мэргэшсэн сургалтыг тогтмолжуулах, шүүхийн орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.




ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ