Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нар Төв аймаг дахь салбар зөвлөлийн 21 төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

      Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа уулзалтыг нээж, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шүүн таслах ажиллагааны статистик мэдээллийн талаар танилцууллаа.

 

      Шүүхийн ахмадын холбооны Төв аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөгчид  Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв.

 

      Ахмад шүүгчдийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэг нь шүүхийн ахмадын холбооны ажлыг албан ёсоор хариуцан үйл ажиллагааг дэмжин ажиллах, шүүхийн Тамгын газрыг үнэлэх журамд ахмадын холбоог дэмжин ажилласан байдлаар үнэлэх шалгуур үзүүлэлт нэмж оруулах, төрийн одон медалиар шагнуулах ахмадуудыг тухай бүрд тодорхойлж байх, Ахмад шүүгчийг шинэ томилогдсон шүүгчдэд ажлын  арга барил, туршлага солилцох, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулах, шүүхийн ахмадын холбооны гишүүдийн дунд спорт өдөрлөг зохион байгуулах зэрэг саналуудыг дэвшүүлэв.  

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ