Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн дэмжиж, байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд манлайлан оролцож байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2021-2025 оны зорилтод хугацаанд нийт 17,000 гаруй мод, бут сөөгийг тарьж ургуулахаас гадна 2,000 гаруй бургасны суулгацыг амжилттай үрслүүлж, байгалийн нөхөн сэргээлтэд бэлтгэн хүлээлгэн өгөв. Тухайлбал, 2023 оны хавар намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас газарт 1,000 гаруй улиас, бургас суулгаж, ойн газрын мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн юм.

Мөн Гачуурт дахь “Баяндөхөм” сургалтын төвийн орчимд 50 гаруй мод тарьсан нь 100 хувийн ургалттайгаар нутагшин ургаж, сургалтын орчны эко тэнцвэрийг хадгалж байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ