Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар:

 

1. Зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов.

 

2. Нэр бүхий 2 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд нэг шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.

 

4. Шүүгчийг шилжүүлэн томилуулах асуудлыг хэлэлцэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

5. “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг дахин хэлэлцүүлсний дараа, хуралдаанаар оруулахаар хойшлуулав.

 

6. Шүүхээс гарсан эрх зүйн актыг албажсаны дараа “word” файл хэлбэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд хөрвүүлэлт хийхийг зогсоох боломжгүй гэж үзэж, харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 20 ширхэг зүүмийн эрхийг нэн даруй худалдан авч, тус шүүхэд хүлээлгэн өгөхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэгт үүрэгт болгов.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ