Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Зоригт нарыг өнөөдөр (2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр) хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар "Цахим шүүх 2.0" цөм системийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем" болон Улсын ерөнхий прокурорын газрын “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ын уялдаа холбоог сайжруулах цаашлаад интеграци хэрхэн хийж хамтран ажиллах талаар санал солилцов.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ