"Цахим шүүх 2.0" цөм системийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем"-ийн хөгжүүлэлттэй холбоотой 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтэс, Стратеги, бодлого, инноваци, хөгжлийн албаны төлөөлөлтэй санал солилцов. Мөн төслийн гүйцэтгэгч "Ай Си Ти Групп" ХК, "Чимэгэ" ХХК-ийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар Хиймэл оюун ухааны чадамжуудыг ашиглах болон хөгжүүлэлтийн явцтай танилцаж, 2026 онд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар тохиролцлоо.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ