Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. 

        Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын тоон мэдээллийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ирүүлнэ үү.

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

1

Нийт

1

 

         Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим систем, бүртгэл хариуцсан референт Б.Хатанбаатартай 77104949 /030/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын тоон мэдээлэл”-ийн  загвар татаж авах бол ЭНД дарна уу

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР