Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 294 дүгээр тогтоолоор 1, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолоор 3, нийт 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Тус сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 210 тоот өрөөнд хүлээн авна.
Та сонгон шалгаруулалт зарласан орон тоо, бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. https://judcouncil.mn/site/news_full/15740
Холбоо барих утас: 77104949 /054/