Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан.
Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-иас дээш оноо авч тэнцсэн 3 нэр дэвшигч батлагдсан хуваарийн дагуу оролцож 2 нэр дэвшигч тэнцсэн бөгөөд нэг нэр дэвшигчийн гомдлыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 19.96 оноо авсныг Монгол Улсын стандарт MNS 1007:1988-ыг баримтлан дараагийн бүхэл оноонд шилжүүлэн тооцов.
Сонгон шалгаруулалтын нийлбэр оноо болон эрэмбийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР