Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаар тогтоолоор дараах анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов. 

 

 АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

9

Нийт

9

 

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах                              шатны шүүх

4

Нийт

4

 

             Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

             Мөн дээрх шилжүүлэн томилуулах орон тоотой холбогдуулан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д нэмэлт оруулав. Журмын өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.

             Нэг.Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх

            Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

            Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоо барих утас 77104949 /54/