Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 260 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 4 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 3, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 10 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 8, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд 2 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 2 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтаа өгч дууслаа.
Уг шалгалт нь нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болох юм.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 5 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн бөгөөд тэдгээрийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар баталлаа.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ