Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 181 дүгээр тогтоолоор захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тооны сонгон шалгаруулалтад 24 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 20 нэр дэвшигч өнөөдөр (2025.10.27) эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл, найруулга бичгийн чадварын шалгалт өглөө.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болох юм.
Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 6 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн бөгөөд тэдгээрийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар баталлаа.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ