Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267, 268 дугаар тогтоолоор баталсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна.
Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэгдсэн 26 нэр дэвшигч салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээр бүртгэгдсэн 3 нэр дэвшигч хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлсэн 12 нэр дэвшигч салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт (2025.10.20) өгсөн.
Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2025.10.21) эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэгдсэн 29 нэр дэвшигч салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд нэр дэвшигчээр бүртгэгдсэн 3 нэр дэвшигч шүүн таслах ажлын туршлагын шалгалт өгч байна.
Маргааш (2025.10.22) эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхэд нэр дэвшигчээр бүртгэгдсэн 1-48 дахь нэр дэвшигч эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгнө.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР