Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

Дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                                                                                                    

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

2

                                                    Нийт

2

 

Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Т.Чулуунчимэгтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

                                                                                                                                                                                                             

  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ