Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр “Туршин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай”  тогтоолын дагуу “Цахим шүүх 2.0” цөм системийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг, тусгайлсан журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны модулийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжлүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд туршин нэвтрүүлэлтийг эхлүүллээ.

 

 

 

 

Шүүхийн цахимжилтын төв болон төслийн гүйцэтгэгч компанийн хамтарсан баг 2025 оны 09 дүгээр сарын 02 -оос 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус шүүхүүдэд албан томилолтоор ажиллаж, шүүгч болон шүүхийн Тамгын газрын ажилтнуудад системийг танилцуулж, танхимын болон ганцаарчилсан сургалтыг зохион байгуулж, зааварчилгаа өгч, хэргийн бүртгэл, явц, шийдвэрлэлтийн хүрээнд хамтарсан туршилтыг хийлээ. Туршин нэвтрүүлэлт 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шүүхийн захиргааны дотоод сүлжээний ERP системийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэл болон орон нутгийн шүүхийн Тамгын газрын хэрэглээнд бүрэн нэвтрүүлэн ашиглаж байна.

 

 

 

ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВ