Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журамд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөлд санал авч байна
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-д нэмэлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Та журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны ...-р сарын ... өдөр Дугаар Улаанбаатар хот
"Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх,
сонгон шалгаруулах журам"-д
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.3.1.2, 5.3.1.З-ыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/“5.3.1.2.Нэр дэвшигч журмын 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцахгүйгээр өөрөө сонгож шалгалт өгнө.”
2/“5.3.1.З.Нэр дэвшигч журмын 5.3.1.2, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцахгүйгээр салбар эрх зүйгээр шалгалт өгнө.”
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажлын алба (Б.Эрдэнэтулга)-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Н.МӨНГӨНЦЭЦЭГ
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР