“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт Олон Улсын бага хурал Улаанбаатар хотноо 2025 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд боллоо.

Шүүхийн Инноваци, цахимжуулалтын хорооны ахлагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж Кибер аюулгүй байдал: Эрсдэл ба хариуцлага сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

 

 

Энэхүү Олон Улсын бага хурлыг Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн Ерөнхий зөвлөл, АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан бөгөөд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ зэрэг орны нийт 80 шүүгч, шүүхийн салбарын удирдлага, захиргааны алба хаагчид зэрэг 120 гаруй төлөөлөгчид оролцов.  

Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэлдээ манай улсын шүүхийн цахим шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал болон кибер аюулгүй байдал, цахим хавтаст хэрэг, цахим нотлох баримтыг технологийн дэвшлийг ашиглан үнэн зөв, найдвартай байдлаар үнэлэх шийдлийг онцолж, Монгол Улсын Кибер аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин, тогтолцооны талаар танилцуулав.

 

 

 

Түүнчлэн шүүхийн кибер аюулгүй байдлыг хангахад төсөв, санхүүгийн асуудал чухал гэдгийг хөндсөн бөгөөд үүний дээр олон улсын судалгаанд тулгуурлан хувь хүний хандлага, хариуцлага, ур чадвар, шүүгчийн манлайлал зэрэг нь кибер аюулгүй байдлын эрсдлийг буруулахад үлэмж нөлөөтэй гэдгийг илтгэлийн дүгнэлтээ болгожээ. 

Илтгэлийн бичлэг үзэх: https://youtu.be/LA2KBpCa-jc?si=I0tzyghxwR4y5Sgd

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ