Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор дараах анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов. 

 

 АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

1

2

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

1

3

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

2

4

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

1

5

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

1

6

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч

1

7

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч

2

8

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

9

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

10

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

Нийт

12

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

2

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

3

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

4

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

Нийт

4

 

             Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

             Нэг.Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх

            Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

            Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоо барих утас 77104949 /54/