Цахим шүүх 2.0 төслийн гүйцэтгэгч Ай Си Ти групп, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төв, Хэргийн хөдөлөөний удирдлага, статистикийн газрын хамтарсан ээлжит уулзалт 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд боллоо. Тус уулзалтаар Хэргийн хөдөлгөөний хяналт мониторингийн модуль, дэд модулиуд угсарсан байдлыг программаас танилцуулав.
Статистикийн маягтын агуулгыг тулган нягталж, хэргийн хөдөлгөөний дашбоардтой танилцаж, өмнөх уулзалтад өгсөн саналыг тусгасан байдлыг нягтлан санал солилцов.
Цаашид гүйцэтгэгч компанитай дата солилцох, бодит систем дээр хамтран тулгалт хийх, тулгалтын үр дүнг тухай бүр танилцуулах, хэрэг бүртгэлийн дэвтэрийг цахимжуулах боломжийг судлах, ажлын даалгаврын хүрээнд тухай бүр уулзалт товлон ажиллахаар тохиролцсон байна.
ЦАХИМЖИЛТЫН ТӨВ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ