“Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж, нэвтрүүлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгч компани Хиймэл оюун ухааны модулыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны ахлагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2025 оны 5 сарын 1-ний өдөр гүйцэтгэгч компани дээр очиж, Хиймэл оюун ухаан ажиллахад шаардагдах, Нийслэл, орон нутгийн шүүхүүдээс цуглуулсан суурь датаг үзэж, дата цэвэрлэх үйл ажиллагаатай танилцав. Цэвэрэлсэн датаг цаашид сургах процесс үргэлжлэх юм.