Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахим системийн шинэчлэл, хэрэглээний сайжруулалтын хүрээнд уулзаж, хэд хэдэн  арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

      Уулзалтаар хуучин болон шинэ системийн зөрүү, хэрэглээ ашиглалтын үр  дүнг нэгтгэх, хуучин системээс өгөгдлийг шинэ системд шилжүүлэх зэрэг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төв, ICT групп болон AbleSoft компанитай харилцан санал солилцов.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, ICT групп, AbleSoft компанийн төлөөлөл, төслийн менежерүүд, мэргэжилтнүүд тус уулзалтад оролцлоо.

 

 

   Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хялбаршуулсан ажиллагааны цахим системийн туршилтыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

    Туршилтад шүүгчийн туслахууд болон мэдээлэл лавлагааны ажилтнууд оролцож, өөрсдийн эрхээр системд нэвтрэн, хэрэг бүртгэж, хэрэг шүүгчид хуваарилах ажиллагааг амжилттай хийв. Туршилтын явцад нийт 12 санал ирж, тэдгээрийг нэгтгэн, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн  Б.Бямбаабаатарт танилцуулж, шаардлагатай өөрчлөлтийг системд тусгах чиглэл өгсөн байна.

 

 

   Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид цахим системийн хэрэглээ, хөгжүүлэлттэй холбоотой ажлыг эрчимжүүлж, шүүхийн үйлчилгээг цахим орчинд шуурхай, ил тод хүргэх зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

ЦАХИМЖУУЛАЛТЫН ТӨВ

Мэдээллийн төв