Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж, нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангах, нэвтрүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгын хүрээнд байгуулагдсан “Шүүхийн цахимжилтын зөөлөн дэд бүтцийг боловсруулж, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх” 4 дэд ажлын хэсгийн хурлыг 2025 оны 3 дугаар сарын 25-28 өдрүүдэд зохион байгууллаа.

  • Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн дэд ажлын хэсэг 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан.

 

       Хурлаар системийн хөгжүүлэлтийн явц, шүүгч нартай хамтарсан туршилтын үр дүн, онлайн шүүх хуралдааны систем, хэрэг хуваарилах тохиргооны талаар танилцуулга хийж, шүүгч нараас санал зөвлөмж авсан. Ажлын дэд хэсгээр мэдэгдлийн агуулга болон баримтын төрлийг хянуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн​ цахим системд цаасан баримтыг цахим баримт бичигт хөрвүүлэн оруулах ажилтны ажлын байрны талаар, шүүгчийн тоон гарын үсгийн хэрэглээний бэлэн байдал, цахим системд шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хэрхэн сургах, иргэдэд цахим системийг таниулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэд ажлын хэсэг 3 дугаар сарын 25-нд хуралдлаа.

 

     Хурлаар системийн хөгжүүлэлтийн ерөнхий явц, эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, үйлдлийн тохиргоог танилцуулж, хэлэлцүүлж ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгахаар боллоо. Мөн хэрэг хуваарилах тохиргоонд шүүгчийн ачааллыг харгалзах шаардлагатай талаар санал солилцов.   

  • Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэд ажлын хэсэг 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан.

 

 

     Ажлын хэсгийн хурлаар давж заалдах шатны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх, хэрэг хуваарилах үйлдлийн системийн хөгжүүлэлтийн танилцуулга хийж санал, зөвлөмж авсан. Ажлын хэсгийн хуралд цахим хавтаст хэрэг, хэрэг хуваарилах системийн тохиргоо, хөгжүүлэлтийг бүх ажлын дэд хэсгүүдэд танилцуулахаар боллоо. Мөн давах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийг тухайн шатны шүүгчдэд танилцуулах ажлыг 4 сардаа багтаан зохион байгуулахаар болов.

  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэд ажлын хэсэг 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа.

 

     Энэ хурлаар Захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэл, гомдол, хэрэг хуваарилах тохиргооны үйлдлийг системын хөгжүүлэлтийн танилцуулга хийж, шүүчдээс санал, зөвлөмж авсан. Танилцуулсан системийн хөгжүүлэлтийг ажлын хэсгмйн гишүүдэд дэлгэрэнгүй байдлаар хүргүүлж, санал, зөвлөмжийг тусгасан хувилбарыг дараагийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэхээр боллоо.​

 

ЦАХИМЖУУЛАЛТЫН ТӨВ

Мэдээллийн төв