Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 255, 2025 оны 02, 06 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 58 нэр дэвшигч бүртгэгдсэн.

    Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.15) дараах шүүхэд нэрээ дэвшүүлсэн 43 нэр дэвшигчээс 35 нэр дэвшигч хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт, салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг сорилын 10 онооны шалгалт өгч байна.

  • Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
  • Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
  • Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх

 

 

Маргааш 08:00 цагаас магадлал бичих чадварын шалгалтаар үргэлжилнэ.

    Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ