Шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлж хууль журмыг сурталчлан таниулах зорилгоор Бүрд сумын Засаг Даргын Тамгын газрын албан хаагчид, төрийн байгууллагын дарга эрхлэгчид, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд, ахлах, дунд ангийн сурагчид, “Боломж” худалдааны төвийн ажилтнуудад сургалтын ажлыг өнөөдөр (2025.03.21) зохион байгууллаа.
Мөн Бүрд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчидтай электрон тамхины хор уршгийн талаар ярилцаж, хүүхэд оролцсон болон хохирогч болсон тохиолдлуудад тулгуурлан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн юм.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батцог, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Д.Түвшинтөгс нар Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР