Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор дараах анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов. 

 

 АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

2

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

4

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

5

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

6

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч

1

Нийт

6

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

№

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

2

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

Нийт

2

 

             Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

             Нэг.Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх

            Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

            Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоо барих утас 77104949 /54/