Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.11.14) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

       ”Цахим шүүх 2.0” цөм системийн туршин-нэвтрүүлэлт хийх шүүхийн нэрсийн жагсаалт, төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөгөөр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь мэдээллийн систем, цөм системийг хөгжүүлж, нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад модулиудын туршин нэвтрүүлэлтийг хийхээр боллоо.

      Хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлахыг дэмжив.

    Иргэнээс “Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтын дагуу арга хэмжээ авах тухай” хүсэлт ирүүлснийг хэлэлцэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс