Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдуулан ээлжит бусаар хуралдлаа.

     Хурлаар Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээ болон тэнцсэн нэр дэвшигчдийг баталж тогтоол гаргалаа.

      Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд нийт 13 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгснөөс 2 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцэн, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.

     Шалгалтад Эрхэмбаатарын Болорцэцэг 50.48 оноо, Ганхуягийн Цэрэндэжид 54.66 оноогоор тус тус тэнцэв. Эдгээр тэнцсэн нэр дэвшигчдийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 247 дугаартай тогтоолтой танилцана уу.

 

 

 

      Дээрх нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс