Шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг төрийн дээд одон медаль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын шагналаар шагнасныг өнөөдөр шүүгч ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний үеэр гардууллаа.
Үүнд, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар,
Шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр,
Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашат Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр,
Шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг, М.Айдынгүл, М.Маншук, Т.Айбек, эвлэрүүлэн зуучлагч С.Еркин нар “Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр,
Орчуулагч А.Ахмерей Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсныг Ерөнхий шүүгч, шүүгчид гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медаль болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР