Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 48 нэр дэвшигчийг бүртгэсэн бөгөөд үүнээс Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд нэр дэвшиж буй 13 нэр дэвшигчийн, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд нэр дэвшиж буй 30 нэр дэвшигчийн танилцуулгагыг хүргэж байна. phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс