Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 48 нэр дэвшигчийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.
Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд 13 нэр дэвшигчийг, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 30 нэр дэвшигчийг, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 3 нэр дэвшигчийг, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг тус тус 235 дугаар тогтоолоор бүртгэлээ.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс