Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 200 дугаар тогтоолоор дараах шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоосон.
Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:
- Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх
Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:
Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected] хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Холбоо барих утас 77104949 /54/