Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, бичиг хүргэгч Б.Маналжав нар “Шүүхийн үйл ажиллагаа”, “Шүүхийн хэрэг, материалыг хүргэхэд анхаарах асуудал, хариуцлага” сэдвээр сумдын шуудангийн ажилтнуудад сургалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. 

        Тус арга хэмжээнд “Монгол шуудан ХК”-ны Хөвсгөл салбарын дарга н.Илчгэрэл, сумдын шуудангийн ажилтнууд оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллах, хариуцлагыг дээшлүүлэх талаар ярилцлаа.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар