Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Шүүхийн шийдвэрийн тойм” цахим эмхэтгэл нь шүүхийн нэээлттэй байдлыг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, улмаар шүүх эрх мэдэлд олон нийтийн итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэрэгсэл болон төлөвшиж байна. “Шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх журам”-ын хүрээнд боловсруулж, улирал тутам тус зөвлөлийн цахим хуудаст байршуулан олон нийтэд тогтмол хүргэж буй шүүхийн шийдвэрийн нэгдсэн эх сурвалж юм.
Энэхүү эмхэтгэлд багтсан шүүхийн шийдвэрүүд нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хадгалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн, хүчин төгөлдөр болсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөл, эрх зүйн зохицуулалтын агуулгыг харгалзан шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгосон тул шүүхийн практик, шүүгчийн мэргэшил, судлаачдын ажил, олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн чухал алхам болохыг онцлон тэмдэглэе.
Цахим эмхэтгэлийн ээлжит дугаараа ийнхүү олон нийтэд хүргэснээр эрх зүйн салбарын мэргэжилтэн, хуульч, судлаач, шүүхийн ажилтан, хууль сонирхогч Та бүхний ажил, сургалт, судалгаанд эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд бодит хэрэглэгдэхүүн болох төдийгүй шүүхийн нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх болно.
Шүүхийн шийдвэрийн эмхэтгэлийг энэхүү цахим холбоосоор ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ | PDF to Flipbook
болон QR кодоор унших боломжтой.
СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ