Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит 26 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр тушаалаар байгуулагдсан “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлын хэсэг”-ийн явцын танилцуулга:

         “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлын хэсэг”-ийн явцыг гишүүдэд танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл:

              Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны  эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Шүүгчид ажлын ачааллын нэмэгдэл урамшуулал олгох тухай:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 6.1-д заасны дагуу 2025 оны эхний хагас жилийн ажлын ачааллыг 2025.07.07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар зохист ачааллаас давсан 351 шүүгчийн зохист ачааллаас давсан ачааллын хувь, нэмэгдлийн хувийг хэлэлцэн батлав.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”туршин нэвтрүүлэлтийн төлөвлөгөө батлах тухай:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”туршин нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.  

       Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн туршин нэвтрүүлэлтийн бэлтгэл ажил, тест, туршилтын үр дүн, "Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь мэдээллийн систем, цөм системийн программ хангамжийн тохируулга”-ын үйлчилгээ үзүүлэх АйТи Инсайт ХХК системийн нийцлийн дүгнэлтийг, "Цахим шүүх 2.0" цөм системийн гүйцэтгэгч Ай Си Ти Групп ХК туршин нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг Шүүхийн цахимжилтын төвтэй хамтран танилцуулав.

         Нэвтрүүлэлтийн явцад гарч болох эрсдэл түүний үр дүнд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар болон бодит системд мэдээлэл лавлагааны ажилтан, шүүгчийн туслах, шүүгчийн эрхээр нэвтрэн хэрхэн ажиллаж болох боломжуудыг харуулж дэлгэрэнгүй харуулав. Мөн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн  “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем” -ийн (Эрүүгийн хэргийн Таслан сэргийлэх арга хэмжээ, Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх арга хэмжээ, Иргэний тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа систем)-ийн туршин нэвтрүүлэлтийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хийж, хэрэгжилтийн тайланг нэгтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг,таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал:

         Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд “Цахим шүүх 2.0” системийг туршин нэвтрүүлэлтийн хүрээнд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг батлууллаа.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ