Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч нарыг мэргэжил сонгоход туслах, шүүх байгууллагын нээлттэй байдлыг сурталчилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор шүүх, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн хэлтсийн албан хаагч нартай хамтран жишиг шүүх хуралдааныг зохион байгууллаа.